Удирдлагаар хангах, гэрээ хэлэлцээр хийх, төлбөр тооцоо болон ашиглалт үйлчилгээ, захиалгат үйлчилгээтэй холбоотой программ хангамжуудын хяналт, хөгжүүлэлт, байгууллагын нөөцийн бүрдүүлэлт, ажиллагааны чанарын бодлогыг хэрэгжүүлнэ. Удирдлагын менежментийн үйл ажиллагаанд able.mn болон E -sukh.mn программ хангамжийг хэрэгжүүлж, хяналт удирдлагаар ханган, хэрэглэгч, харилцагчтай хийсэн гэрээний хэрэгжилтийн хангуулан, тайлан мэдээллийг цаг тухайд хэрэглэгчдэд SMART MONGOL апплекейшнээр хүргэж байна.
-
-
Хэрэглэгчдийн захиалгат үйлчилгээг хүлээн авч хэрэгжүүлэх, зочдыг хүлээн авч угтах үйлчилгээ, үйлчилгээний танилцуулга хийх, санал хүсэлтийг хүлээн авч барагдуулах үйлчилгээ болно.
-
Хэрэглэгчийн засвар үйлчилгээний дуудлагыг 24/7 цагаар 7555-1955 дугаарын утсаар хүлээн авч, SMART KONTOR 2.0 программын тусламжтайгаар засварчдад мэссэжээр хүргэн, гүйцэтгэлийн мэдээллийг авч хэрэглэгчдэд мэссэжээр илгээн сэтгэл ханамжийн үнэлгээ авна. Засвар үйлчилгээний явцын хяналтыг тавьж, тайлан мэдээг өдөр, сар, улирал, жилээр гаргана.
-
Оршин суугчдад зориулсан байгууламжийн менежментийн цогц үйлчилгээг Mykontor.mn программ хангамжийн тусламжтайгаар бүртгэлжүүлэх, эд хөрөнгийн засвар үйлчилгээний мэдээллийг E-passport /цахим технологийн паспорт/ -д хөтөлж, засвар үйлчилгээний архив үүсгэн, түүний мөрөөр засвар үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх, эд хөрөнгөнд хийгдэх төлөвлөгөөт Урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийлгэн насжилтыг уртасган, найдваржилтыг дээшлүүлнэ.
-
Хотхоны зам талбай, явган зам, үйлчилгээний байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан, чанартай материалаар мэргэжлийн баг шаардлагын түвшинд хийж гүйцэтгэнэ. Ажлын багаж, хувцас хэрэгсэл, машин механизмын хангалтыг хариуцан тасралтгүй ажиллагааг хангана. Өвлийн цагт цас цэвэрлэх, давс бодис цацах зэрэг үйлчилгээг хийнэ.
-
Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах харуул хамгаалалтын албыг шалган нэвтрүүлэх, эргүүл хяналт постоор ажиллуулж, эргэлтийн ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар хяналтыг тавих, харуул хамгаалалтын үйл ажиллагаанд ksecurity.mn программ хангамжийг хэрэгжүүлж, постын хоногийн тайлан гаргах, зөрчил дутагдлыг бүртгэлжүүлэн хяналтыг өндөржүүлнэ.
-
Ногоон байгууламжийн арчилгаа үйлчилгээ, усалгаа, нөхөн сэргээлт, бордолт, тайралт, зэрлэг зулгаалт, зүлэг тэгшлэх ажлуудыг мэргэжлийн түвшинд хийнэ.
-
Хотхонд мандалын цэцэг, цэцэгжүүлэлтийг хийх, тордох, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажил үйлчилгээг явуулна.
-
Ногоон байгууламжийн болон айл өрх, нийтийн эзэмшлийн талбайн ариутгал, халдваргүйжүүлэлт, хортон шавьж устгал, ногоон байгууламжийн мод, бутлаг ургамлын шавьж устгалын ажил үйлчилгээг явуулна.
-
Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь / хэрэглэгч/ ангилуулан тогтоосон цагт төвлөрсөн хогийн цэгт хүргэх, Тохижилт үйлчилгээний газартай гэрээ хийж хог хаягдлыг татан зайлуулах гэрээ хийж, хэрэгжилтийг хангуулна.
-
Хотхоны галын дохиоллын системийг Гүйцэтгэгчээс иж бүрэн ажиллагааг шалган хүлээн авах, сургалт зааврыг судлан, ашиглалтын явцыг хянах, илэрсэн дохио дохиоллыг шалгаж, шалтгааныг тодруулан арилгуулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын дохиоллын системтэй холбоотой мэдээ мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, галын аюулгүй байдлыг ханган ажиллана.
-
Хотхоны цахилгаан хангамжийн тасралтгүй ажиллагааг хангах, цахилгаан хангамжийн инженерийн шугам сүлжээний хяналт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах, гэрэл гэрэлтүүлгийг эргэл үзлэгийг тогтмол хийж, илэрсэн зөрчлийг арилгах, цахилгаан хөдөлгүүр бүхий тоног төхөөрөмжүүдийн / хотхоны автомат хаалт, бохирын насос, усан оргилуурын насос г.м/ хяналт, засвар үйлчилгээг хариуцан ажиллана.
-
Нуур, цөөрөм, усан оргилуур болон усан хангамжийн шугам сүлжээнд суурилагдсан ус цэвэршүүлэгчийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллана. Ундны усанд хяналт тавьж, хангагч байгууллагатай хамтарч ажиллана.
-
Онцгой байдлын нөхцөлд шуурхай арга хэмжээ авч ажиллана.
-
Камерын хяналтыг хийх, системийн ажиллагаанд хяналт тавих, засвар үйлчилгээг хариуцах, камерын бичлэгийн хадгалалт back up -ыг хийж, зөрчил дутагдлыг бичлэгийг үзэх хүсэлтийг хүлээн авч тогтоосон журмын дагуу бусдын эрх ашгийг хөндөөхгүйгээр үзүүлж, хяналт тавина.
-
Ногоон байгууламжийн усалгаанд болон бохирын худгийн бөглөө гаргах, лаг цэвэрлэх, соруулах, татан зайлуулах үйлчилгээг зориулалтын автомашинаар хийж гүйцэтгэнэ.
-
Үйлчилгээний байгууллагуудад бичиг хэргийн бараа, цаас, принтерийн хор нийлүүлнэ. Айл өрхийн дуудлага үйлчиллэгээнд нийтлэг шаардлагатай бараа материал, сэлбэгийн агуулахын хангамж үйлчилгээг үзүүлнэ.
-
Хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэх, түргэн шуурхай, эргэх холбоо бүхий хариуцлагатай консьерж үйлчилгээг таны эрэлтэнд нийцүүлэн хүргэнэ. Орчин цагийн ажил хэрэгч хүмүүс гэртээ амрахын сацуу хүнсний бүтээгдэхүүн, шуудан, хэвлэлээ гэртээ хүргүүлэх, хувцсыг нь химийн цэвэрлэгээнд өгөх хүргэх боломжтой. Өөрөөр хэлбэл, манай үйлчилгээний ажилтнууд таны өмнөөс энэ бүгдийг цуглуулж, гэрт тань хүргэнэ. Гэр цэвэрлэгээ, хими цэвэрлэгээний компаниудтай холбож үйлчилгээг хүргэх, такси захиалах, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ, нүүлгэлтийн үйлчилгээний компанитай холбох, нислэгийн билетийн тийз захиалах, баримт материал хувилах, хэвлэл захиалга, шуудан хүргэлт гэх мэт үйлчилгээнээс санал болгох болно.
